Орон нутгийн бололцоог ашиглан худаг гаргах ажлыг өрнүүлэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:20:44

Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар  аймгийн ЗД – ын зөвлөлийн хуралд илтгэсэн тайлан мэдээндээ цаашид анхаарах асуудлуудыг хөндлөө.

Ирэх онуудад төсөв танагдаж, улсын төсвийн хөрөнгөөр инженерийн хийцтэй худаг гаргахгүй болсон учир орон нутгийн хөгжлийн сан болон, малчид өөрсдийн хүч хөрөнгөө нэгтгэн хамжиж худаг гаргах ажлыг өрнүүлэх, халдварт өвчний гаралт, давтан гаралт магадлал өндөр байгаа тул мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийн стандартыг хангуулж чадавхийг нэмэгдүүлэх, түргэн шуурхай үйлчлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах, мөн малчдыг сайн дурын даатгалд хамруулах, бэлчээрийг зөв зохистой ашиглах, малчдын түүхий эдийг борлуулах тал дээр төрөөс анхаарах бодлыг дэмжих хөшүүрэг болох, малчдын хөдөлмөрийг мэргэжлийн түвшинд хүргэж үнэлүүлэх асуудлыг боловсруулан ойрын хугацаанд холбогдох яаманд хүргүүлэх зэрэг асуудлууд хөндөж ярьжээ.

П.Батням

Холбоотой мэдээ