Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна

Дэлхийд | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2017-04-07 09:24:19

МАНИЛА. /Nikkei/. Дэлхий дахинд нүүрлэж буй эрсдлүүд болон Хятад улсын эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбоотойгоор энэ онд Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт ялимгүй буурах төлөвтэй байна гэж Азийн хөгжлийн банк /АХБ/ урьдчилан таамаглаж байна.

АХБ тус бүс нутгийн 45 улсын эдийн засгийн өсөлтийн төлвийг харуулсан тайлан мэдээг гаргажээ.
Тус банкны урьдчилан таамаглаж байгаагаар, Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засаг 2017 онд  өнгөрсөн оныхоос 0.1 хувиар бага буюу 5.7 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ бүс нутгийн эдийн засаг сүүлийн гурван жил дараалан буурсан үзүүлэлттэй гарсан юм.

АХБ-ны мэдэгдсэнээр, Хятад улс бүтцийн шинэчлэлт хийж байгаатай холбоотойгоор эдийн засгийн өсөлт нь цаашид ч саарах төлөвтэй байна. Тус улсын эдийн засаг энэ онд 6.5 хувиар өсөх бололтой.

АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ нэмж магадгүй зэрэг эрсдлүүд нь Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг саарахад хүргэж магадгүй гэж АХБ үзэж байна.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ