НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосыг зэмлэн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-07 08:57:45

НЬЮ-ЙОРК. /Kyodo/. Умард Солонгос энэ долоо хоногийн лхагва гарагт баллистик пуужин харвасныг зэмлэн буруушаасан мэдэгдлиийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гаргалаа.

Өчигдөр гаргасан уг мэдэгдэлд “пуужин харвасан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг ноцтой зөрчсөн хэрэг” гэжээ.

Мөн Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд одоогийнхоосоо хоёр дахин их хүчин чармайлт гаргахыг НҮБ-ын гишүүн бүх улсад тус зөвлөл уриалсан байна.

Умард Солонгос зүүн нутгийн Өмнөд Хамгён аймгийн Синпо хотын ойролцоогоос лхагва гарагт Япон тэнгис рүү пуужин харвасан юм.

Өмнөд Солонгосын армийн мэдэгдсэнээр, пуужин 60 орчим км зам туулаад тэнгист унажээ.

Умард Солонгосыг зэмлэн буруушаасан мэдэгдлийг Аюулгүйн Зөвлөл 2017 он гарснаас хойш дөрөв дэх удаагаа гаргаж байгаа нь энэ юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ