“Ухаалаг сургууль” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-06 20:11:09

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн зургаан суманд “Ухаалаг сургууль” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын тэргүүний лаборатори Хан-Уул цогцолбор сургууль, 8-р сургууль болон Халхгол, Матад, Баян-Уул, Чулуунхороот сумын ерөнхий боловсролын сургуулиудад дээрх төсөл хэрэгжих юм. Төслийн нийт санхүүжилт нь 100 мянган ам.долларын өртөгтэй. Төсөл хэрэгжсэнээр багш, сурагчид өдрөөс өдөрт цахимжиж буй цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж бүрдэнэ гэж тус аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын дарга О.Байгальмаа ярилаа.   

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ