Чуулганаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-06 08:59:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагт хуралдаж, 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрах болсон. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татвар, Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, Суудлын автомашины онцгой албан татвар болон Хувь хүний орлогын албан татварыг нэмэхээр Төсвийн тодотгол боловсруулж өнгөрсөн сарын 24-нд өргөн мэдүүлсэн юм. Мөн төсвийн тодотголд хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэхээр тусгасан байна.

Ингэснээр төсвийн сахилга батыг чангатгаж, орлогын тогтвортой үүсвэр бий болгон, алдагдлыг дунд болон урт хугацаанд үе шаттайгаар боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар танилцуулгадаа дурьджээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ