Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаа эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-01 15:29:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын тушаалаар өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгаа орон даяар эхэллээ. Дархан-Уул аймагт судалгааны баг нь дөрөвдүгээр сарын гуравнаас 76 тоологчтой ажиллахаар болж бэлтгэл ажлаа хангажээ.

Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгааг орлогыг орлуулан тооцох аргаар 2013 онд анх явуулж цаашид гурван жил тутамд хийж байхаар тогтсоны дагуу ээлжит судалгааг энэ онд явуулж байгаа нь энэ юм. Судалгааны гол зорилго маань өрхийн амьжиргааны төвшинг шууд илэрхийлэх орлогын талаарх мэдээлэл, аргачлал байхгүй үед үүнийг орлохуйц үзүүлэлтүүдийг ашиглаж өрхийн амьжиргааны төвшний үнэлгээ хийж түүний үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах зорилтот бүлгийг сонгоход чиглэж байна” гэж аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэсийн дарга С.Энхболд ярилаа.

Уг судалгаа хийгдсэнээр “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан” шинэчлэгдэж ингэснээр мэдээллийн санг нийгмийн бусад салбаруудад нэгэн зэрэг ашиглах боломж бүрдэх аж.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ