УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завханд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-29 23:59:12

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймагт УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзаж байна.

Тэрээр энэ сарын 29-31-ний өдөр Улиастай сумын зургаан багийн иргэд, зарим байгууллагын ажилчидтай уулзах ажээ. Уулзалтаар иргэд сонгогчиддоо УИХ, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, хууль тогтоомжуудыг танилцуулж байна. Мөн Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгч, удирдлагуудтай уулзаж сумын ирээдүйн хөгжлийн талаар санал солилцож  тулгамдаж буй олон асуудлаар ярилцлаа.Түүнчлэн Улиастай сумын зургаан багийн иргэдтэй хуваарийн дагуу уулзаж санал бодлыг нь сонсож зарим нэгэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэх ажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ