“Дэгдээхэй нас” бүжгийн уралдаанд тусгай байр эзэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-29 19:05:37

Увс /МОНЦАМЭ/ Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “Дэгдээхэй нас” бүжгийн улсын уралдаанд Увс аймгийн хүүхдүүд анх удаа оролцоод иржээ.

Тодруулбал, Улаангом сумын 5-р цэцэрлэгийн хүүхдүүд ардын бүжгийн төрөлд “Боодогтой сэвгэр” бүжгээр амжилттай оролцож тусгай байр эзэлсэн байна. Тус цэцэрлэгийн хамт олон авъяаслаг хүүхдүүдээ өчигдөр хүлээн авч медаль, гарын бэлэг гардуулан цаашдынх нь сурлага, хүмүүжилд өндөр амжилт хүслээ. Тавдугаар цэцэрлэгийн хамт олон цэцэрлэгийн насны хүүхэд нэг бүрийг ардын өв соёлоос суралцах, хөгжим, бүжгийн боловсрол олгоход тогтмол анхаарч ардын бүжиг, хөжмийн хичээлийг ордог байна. Энэхүү хичээлээр дуу хөгжмийн багшаасаа сурсан “Боодогтой сэвгэр” ардын бүжгээрээ тус цэцэрлэгийн авъяаслаг хүүхдүүд 18 аймаг, нийслэлийн дүүргүүдийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг манлайлан тусгай байрыг эзэлжээ.

“Энэхүү тэмцээнд тус цэцэрлэгийн багш, эцэг эхчүүд санаачлагатай оролцож хүүхдүүдийнхээ бэлтгэлийг сайтар хангасны үр дүнд улсын чанартай тоохон тэмцээнд амжилт гаргалаа. Улаанбаатар хот руу хүүхдүүдээ дагаж яваад ирсэн эцэг эхчүүддээ цэцэрлэгийн хамт олныхоо өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье” хэмээн 5-рцэцэрлэгийн Дуу хөгжмийн багш А.Мөнхтуяа хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ