Архангайн Өндөр-Улаан суманд цас их орсноос малын хорогдол их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-03-29 15:33:45

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд цас их орж, хаваржилт хүндэрснээс мал жилбэ муутай, том малын болоод төлийн хорогдол их гарч байгааг сумын удирдлагууд хэлж байна.

Тус суманд нийт 328226 мал тоолуулснаас гурав хоногийн өмнө цас их орсон газарт 205359 толгой мал хаваржиж байгаа юм байна

Энэ хавар 148568 хээлтэгч малаас 80 хувьд хүргэж төл авна гэж байсан нь буурах хандлага гарчээ.

Архангай аймгийн ихэнх нутгийг хамарсан их хэмжээний цас энэ сарын 21-25-ны өдрүүдэд орсон. Тэр дундаа Өндөр-Улаан сумын Азарга, Хануй багийн нийт нутаг, Баянгол багийн Зуун модны ам орчмоор цас их орж,  30-40 см цастай байна.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ