Меркелийн нам Саар мужид ялалт байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-27 12:33:52

ВАШИНГТОН. /VOA/. Ням гарагт Саар мужид болсон сонгуульд Германы Канцлер Ангела Меркелийн баруун төвийн үзэлт нам илт давуугаар ялалт байгууллаа.

Мартин Шульцыг Канцлерт нэр дэвшүүлснээс хойш болж буй энэ сонгууль Меркелийн өрсөлдөгч болох социал-демократуудын хувьд анхны сорилт боллоо.

Энэ удаагийн сонгуулийн дүн 9 дүгээр сард болох нийт үндэстний сонгуульд Меркельд цохилт өгнө гэж найдаж буй зүүн төвийн үзэлтнүүдийн хувьд таагүй мэдээ болжээ.

Саар мужид болсон санал хураалтын урьдчилсан дүнгээр Меркелийн "Христосын ардчилсан холбоо" нам нийт саналын 40 хувийг авсан бол зүүн төвийн үзэлтнүүдийн "Германы Социал-демократ" нам 30 орчми хувийн санал авчээ.

Меркель дөрөвдэх удаагаа Канцлераар сонгогдохоор өрсөлдөж байгаа юм.

О.Барс

 

Холбоотой мэдээ