Авто замын хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-23 19:10:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөөдрийн 18 цагаас маргаашийн 8 цаг хүртэл орон нутгийн авто замыг түр хязгаарласан байна.

Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээгээр тухайн аймгийн нутаг дэвсгэрт байгаль цаг агаарын аюулт үзэгдэл үргэлжилж байгаа учир хот хоорондын болон орон нутгийн замаар зорчих хөдөлгөөний түр хорих тухай аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаярын захирамж гарчээ. 

Мөн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгийг ард иргэдэд түргэн шуурхай мэдээлж байхын аймгийн УЦУОШТөвийн дарга, Онцгой байдлын газрын дарга нарт үүрэг болгосон байна. Мөн дээрх захирамжид хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын даргад үүрэг болгожээ.

УЦУОШТөвийн мэдээлж байгаагаар одоо зүүн бүсийн сумдад цасан шуурга шуурч байгаа бөгөөд шөнөдөө их хэмжээний цас орно гэлээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ