Оюутолгойн онгоц хоёр дахь өдрөө саатаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-23 18:58:17

Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад Оюутолгой чиглэлийн нисэх онгоц хоёр дахь хоногтоо саатаад байна.

Цаг агаарын хүндрэлийн улмаас ийнхүү дээрх нислэгийн чиглэл тодорхой бус хугацаагаар хойшлоод байгаа ажээ. Тус уурхайн  70 орчим ажилчид одоо Гурвансайхан нисэх буудал дээр нислэг хүлээж байна. Харин аймгийн УЦУОШТөвийн мэдээлж байгаагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал, онгоц буух боломжгүй гэж мэдээлж байна.

Тус аймгийн нийт нутгаар өнөө шөнөдөө их хэмжээний цас орох төлөвтэй байгаа. Одоо Даланзадгад, Цогт-Овоо, Хүрмэн, Ханхонгор сумын нутгаар цасан шуурга шуурч, Манлай, Булган, Цогт-Овоо сумын нутгаар цас орж байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ