Арав гаруй мянган мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-19 10:41:59

Булган /МОНЦАМЭ/Булган аймагт он гарсаар 10496 мал хорогдоод байна. Нийт хорогдсон малын 80 орчим хувь бог байгаа бөгөөд 60 мал өвчний улмаас хорогдсон мэдээ байна.

Орхон, Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд 4800 гаруй мал хорогджээ.

-Энэ өвөл, хаврын эхэн сард цас их хэмжээгээр орсон учраас мал бэлчээрлэх боломжгүй өлдөж, маш их турж байгаа. Зарим суманд өнгөрсөн намрын сүүлд сард цас их орж бэлчээр хомсдож, малаа өмнөх жилүүдийнхээс эрт тэжээж эхэлснээс өвс, тэжээлийн хангамж хүрэлцэхгүй байдалд хүрлээ. Нэгэнт турж, доройтсон мал хорогдох, элдэв өвчинд нэрвэгдэх гол шалтгаан болж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн дарга М.Жавзандолгор ярьлаа.

М.Батжаргал

Холбоотой мэдээ