Төр, засгийн төлөөлөгчид Булганы иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-18 21:21:44

Булган /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн нар Булган аймагт ажиллаж Булган сумын иргэдийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын бодлого, Засгийн газрын үйл ажиллагаа, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын үйл ажиллагааны талаар уулзалт дээр дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

-УИХ-ын гишүүнээр сонгогдсноос хойш хэд хэдэн суманд ажиллаж, олон уулзалт хийлээ. Төр засгийн бодлого шийдвэрт ард түмэн сэтгэл хангалуун байна.

Ахмад насны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, алдар цолтой ахмад настнй тухай хууль батлагдлаа. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. залуучуудын хөгжлийн дэмжих тухай, Малчин, хувиараа эрхлэгчдийн тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн даатгалыг тооцох, малчдын тэтгэврийн нас 5 жилээр наашлуулах зэрэг ард иргэдийн амьдралд чухал нөлөөтэй хууль батлалцлаа. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан. Боловсролын зээлийн санг бий болгосон. Эрүүл мэндийн чиглэлээр олон ажил хийлээ.

Нийгмийн эдийн засгийн хүрээнд 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулсан зэрэг ажил хийсэн

Ер нь бид ард иргэд рүүгээ хандсан Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлого” гэсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа. Эдийн засгийн том төслүүдээ хэрэгжүүлэхийн хажуугаар ард иргэдийнхээ амжиргааг дээш татах жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэх нь зүйтэй гэж үзээд Булган аймагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарч байгаа. Малчдын орлогыг нэмэгдүүлэх мах түүхий эд нь борлогддог байх. 50000 тонн мах экспортолно гэсэн зорилтоо хэрэгжүүлнэ. Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж иргэдээ дэмжиж нутгаасаа худалдан авалт хийх бодлого гаргаж хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна гэж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ иргэдийн уулзалт дээр хэллээ.

Уулзалтад оролцсон дэд сайд нар салбарын яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийж, иргэдийн тавьсан санал, асуултад хариулт өглөө.

Иргэдийн төлөөлөл юмны үнэ ханш нэмэгдэж байгааг анхаарах, цалин, тэтгэврийн хэмжээг хэзээ өсгөх, сургуулийн сургалтын чанар муу байгаа талаар санал бодлоо илэрхийлж байлаа.

М.Батжаргал

Холбоотой мэдээ