Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-17 16:14:13

Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн Бугат сум төлчин эмэгтэйчүүдийн 5 дах удаагийн чуулга уулзалтаа зохион байгуулаа.

150 гаруй малчин эмэгтэй оролцсон чуулган үеэр уламжлал ёсоор “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулсан байна. Бичин жилийн ”Алтан унага”-ны эзнээр Ханжаргалант багийн малчин Бямбын Мөнхбайгаль, ”Алтан тугал”-ын эзнээр Ханжаргалант багийн малчин Батсүхын Цэцэгбаяр, “Алтан хурга”-ны эзнээр Баянтөгөл багийн малчин Түсрэнгийн Оюунчимэг,”Алтан ишиг”-ны эзнээр Ханжаргалант багийн малчин Сүхийн Цэвэлмаа нар тодорчээ.

Төлчин эмэгтэйчүүдийн чуулганд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуй, мал эмнэлгийн хэлтэс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд оролцож, мал аж ахуйн бодлого, малын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаар сургалт хийлээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ