Он гарсаар Завхан аймагт хилийн зөрчил гараагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-16 22:00:04

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт хилийн зөрчил буурч байна.

Завхан аймаг Тэс сумын нутгаар ОХУ-ын Тува улсын Резин хошуутай хиллэдэг бөгөөд сүүлийн таван жилийн судалгаагаар хилийн зөрчил харьцангуй буурсан үзүүлэлттэй гарчээ. Он гарсаар ямар нэгэн зөрчил бүртгэгдээгүй байна. Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор өдөрт дунджаар 40 орчим хүн, 10 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог.  Тэс сумд хилийн цэргийн 0277-р анги хил хамгаалах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Өнгөрсөн 2016 оны 12 сарын 28-нд Хилийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар хил хамгаалах байгууллага үндсэн 10 чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа талаар хилийн цэргийн 0277-р ангийн захирагч мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ