Яриа хэлцээгээ сэргээвэл ямар ч асуудлыг хэлэлцэхэд бэлэн

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-21 15:24:09

СӨҮЛ. /TASS/. Хэрэв хоёр орны хооронд яриа хэлцээг сэргээвэл БНАСАУ-тай ямар ч асуудлаар хэлэлцээ хийхэд Өмнөд Солонгос бэлэн байна гэж тус улсын Улс орноо нэгтгэх яамны сайд Хон Ён Пё мэдэгджээ.

Түүний хэлснээр, Өмнөд Солонгосын Засгийн газар одоогийн байдлаар Пхеньянтай хэлэлцэж магадгүй асуудлуудын жагсаалтыг гаргаад байгаа аж. Наймдугаар сарын 25-нд хил орчмын Панмүнжом тогсонд хийсэн хэлэлцээний дүнд талууд өндөр түвшинд яриа хэлцээгээ сэргээхээр тохиролцсон билээ. “Гэвч одоогоор энэ асуудлаар ихээхэн ахиц дэвшилд хүрээгүй байна” гэж Хо Ён Пё Сөүл хотод Умард Солонгосын асуудлаарх форумд үг хэлэхдээ онцлон тэмдэглэжээ.

Умард болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид яаралтай хэлэлцээ хийх үеэрээ Солонгосын хойгийн байдал хурцадахаас урьдчилэн сэргийлэх арга хэмжээ авахаар тохиролцсон билээ. Тухайлбал, Пхеньян болон Сөүл бүс нутаг дахь “түгшүүртэй байдлыг арилгах талаар шинэ хэлэлцээг ойрын хугацаанд хийхээр тохиролцсон байна”.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ