Тэмцээнд оролцсон тамирчид бүгдээрээ медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-16 17:20:43

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн “Бошигтын хишиг” харуул хамгаалалтын албаны дэргэдэх Таеквондагийн клубын тамирчид энэ сарын 12-13-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан Олимпийн таеквондогийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ.

Тэмцээнд тус клубын 17 тамирчин явсан бөгөөд бүгдээрээ медаль хүртсэн байна. Энэхүү тэмцээнд Баян-Өлгий, Увс, Ховд аймгаас нийтдээ 14 жинд 120 гаруй  тамирчин оролцсон бөгөөд амжилт гаргасан тамирчдад Улсын аваргад аймгаа төлөөлөн оролцох эрх өгсөн байна. Энэ дагуу Увс аймгийн Таеквондагийн клубын тамирчид энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо болох Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцохоор болжээ.

Тэдний Улаанбаатар хот руу ирж очих унааны зардлыг хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани ивээн тэтгэхээр болсон байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ