Чацаргана тариалахад тэрбум орчим төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-15 19:54:28

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ жил “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн төсөвт 994,287,3 мянган төгрөг тусгасан юм. Энэ хөрөнгө оруулалтыг чацаргана тариалахад ихэвчлэн зарцуулахаар төлөвлөж байна.

Энэ талаар аймгийн Засаг даргын зөвлөх О.Гантулгаас тодруулахад:

 -Төв суурин газрын иргэдийг хамруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхээр нэг орчим тэрбум төгрөг зарцуулна. Байгаль орчин, аялал, жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Засаг даргын зөвлөхийн ахалсан ажлын хэсэг бүх суманд ажиллаж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зорилго, ач холбогдол, хэрэгжүүлэх арга замын талаар иргэдтэй  уулзалт хийлээ.

Суманд ажлын хэсэг байгуулж, иргэдийг бүл, хоршооны хэлбэрээр ажиллуулах, аль суманд ямар хэмжээтэй тариалах вэ гэдгийг сонгож байна гэж ярилаа.

Энэ жил 300 орчим га талбайд чацарганы суулгац тариалахаар төлөвлөж байна. Жимс, жимсгэний талбайг хашаажуулах, усжуулах, суулгац өгөх, сургалт хийх чиглэлээр тендер зарлаж хөрөнгийг нь шийдвэрлэх аж.

М.Батжаргал

Холбоотой мэдээ