Хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумын хэд хэдэн малчны суурьт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байсныг өнөөдөр цуцаллаа.
Хоёрдугаар сарын 22-ноос хойш өвчлөл нэмэгдээгүй учир аймгийн Онцгой комисс хуралдаж, ийн шийдвэрлэсэн байна. Шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл тус аймгийн хэмжээнд 102 сая төгрөгийг шүлхийтэй тэмцэхэд, устгасан малын төлбөрт 300 гаруй төгрөгийг нөхөн олгох шаардлагатай болоод байгаа юм.
Дашрамд дуулгахад 2014 оноос малын гоц халдварт өвчин улсын хэмжээнд огцом нэмэгдэж байгаа. Тэр дундаа 2000 оноос хойш гарсан гоц халдварт өвчний дэгдэлтүүд БНХАУ-аас хамааралтай байсан гэнэ.
Б.Туяа