Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-14 10:04:48
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

Гуравдугаар сарын 14-ний өдрийн 08 цагаас 20 цаг хүртэл Төв аймгийн нийт нутгаар багавтар үүлтэй цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр байна. Өмнөх өдрөөс өөрчлөлтгүй уулархаг нутгаар 0-5 хэмийн хүйтэн, бусад нутгаар 1-6 хэмийн дулаан байна.

Харин Зуунмод хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр байна. Өмнөх өдрөөс өөрчлөлтгүй 1-3 хэмийн дулаан байна.

Өглөөний таван цагт агаарын температур 8.3 хэмийн хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, даралт тогтвортой өдөртөө 846.4 гектопаскаль байна гэж Төв аймгийн УЦУОША-ны цаг агаарын синоптик инженер Д.Долгоржав хэллээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ