Хэрвээ Месси гэрээгээ сунгавал 40 сая еврогийн бонус хүртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-03-13 16:42:00

МОСКВА. /TASS/. Аргентины довтлогч Лионель Месси гэрээгээ сунгасан тохиолдолд Испанийн хөлбөмбөгийн “Барселона” клуб түүнд 40 сая еврогийн урамшуулал олгоно гэж амласан тухай El Mundo Deportivo сонинд мэдээлжээ.

Үүнээс өмнө “Барселона” клубын удирдлага Бразилын довтлогч Неймарт гэрээгээ сунгасных нь төлөө 30 сая евро өгч байсан билээ.

2018 оны зун Месси чөлөөт тоглогч болох аж. Өмнө нь “Барселона” багийн удирдлага Аргентины хөлбөмбөгчинд жилд 35 сая еврогийн цалин санал болгох гэж байгаа нь тодорхой болсон билээ. 

Өдгөө 29 настай Месси “Барселона"-гийн бүрэлдэхүүнд 2004 оноос хойш тоглож байгаа ба энэ хугацаанд тус баг найман удаа Испанийн аварга, дөрвөн удаа Испанийн цомын аварга болсноос гадна дөрвөн удаа Аваргуудийн лигид түрүүлсэн байна. Месси оны шилдэг тамирчинд олгодог “Алтан бөмбөг"-ийн эзнээр таван удаа тодорч байсан юм.

О.Барс

 

Холбоотой мэдээ