"Цадигт чимээ"-бүлгийн анхны цомгийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2017-03-13 15:03:22

Улаанбаатар / МОНЦАМЭ/.  "Цадигт чимээ " гэсэн яруу сэтгэлтэй хэсэг хүний " Шүлгийн мафи" яваад байхаар нь хааяа ордог болчихлоо. Ядрах, алжаалаа тайлахдаа ормоор болноо.Яваа яваандаа орох дуртай айл шиг л хаалгыг нь тогшилгүй ордог болов! Саяхан Товуугийн Нарангэрэлийн урилгаар "Цадигт чимээ" бүлгэмийн гүйцэтгэх захирал Г.Сумъяагийн "Говь зүгийн салхи", Бор-Өндөрөөс зорин байж ирсэн МУСТА С.Шүрэнцэцэгийн "Би" хоёр дахь номын болон тус бүлгэмийн анхны цомгийн нээлт (2017-03/07 өдөр)-д оролцлоо.

"Цог" сэтгүүлийн нэгэн хүлээн авалтын үдэшлэг дээр зарим нөхөдтэй нь анх танилцсан. Түүнээс хойш, үүнээс нааш орой бүрийн шүлгийн тэмцээн, монгол зөв үг найруулгын мэтгэлцээнийг нь ажих ажилтай болов. Үнэхээр гэгээлэг хүмүүсийн үг сэтгэлийн "миф" эндээс харагддаг.Дээр хэлсэн " шүлгийн мафи" гэдэг үгээ одоо би яруу сэтгэлгээний "миф" гэж залруулья!
Миф гэдгийг эртний грек, ромын яруу найраг, утга зохиолд оруулж ирсэн домог зүйн сэтгэлгээнээс үүдтэйг зарим нь мэдэх буйз аа! Яруу найраг бол яах аргагүй миф буюу домог зүйгээс, тэр дундаа үлгэр домгийн уран сэтгэлгээнээс эхтэй гэж бивээр одоог хүртэл бодож явдаг хэвээрээ!
Сүүлийн үед цахим ертөнцийг чимж буй Шуурайн Солонгын " Яруусал", энэхүү Чимидцэрэн нарын "Цадигт чимээ" НҮТББ -н нээлт зэргийг дэмжмээр гэгээлэг сүлжээнийхэн салхи хагалах болсонд баяр хүргэмээр! Саяхан Товуугийн Нарангэрэлийн урилгаар "Цадигт чимээ" бүлгэмийн гүйцэтгэх захирал Г.Сумъяагийн " Говь зүгийн салхи", Бор-Өндөрөөс зорин байж ирсэн МУСТА С.Шүрэнцэцэгийн " Би" хоёр дахь номын болон тус бүлгэмийн анхны цомгийн нээлт (2017-03/07 өдөр) сайхан боллоо. Оролцох оролцохдоо " Хаврын уянга" сэдэвт шүлгийн уралдааны эхний шатыг цахимаар шүүлцээд, ХААИС-ын "Болор үзэгтэн" оюутны клуб,тус бүлгэмийн хамтарсан хоёр дахь шатны шалгаруулалтаар шилдэг гурван байрын эзнийг тодруулах тайзны шүүгчээр ХААИС-ын " Оюутны театр"-ын эрхлэгч Цолмон, "Зос" хэвлэх группийн захирал, яруу найрагч С.Билэгсайхан нартай ажиллав. Эндээс " Цадигт чимээ" яруу найргийн бүлгэмийнхэн цагийн аясаа яаж мэдэрдэг, цаашдаа цаг цагийн харангыг дохиж бус цохиж явах тэнхээлэг уран бүтээлчид олноор төрүүлэх юм байна даа гэх итгэлийг олж өвөртөллөө! "Цадигт чимээ" хэзээ ямагт цагийн чимээ өгөх буйз аа!
Эднийхнээс Товуугийн Нарангэрэл, Анжаагийн Отгон охин, Г.Болормаа, Эмээгийн хүү буюу Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхболор, Цэн тогоруу...гээд өдрөөс өдөрт үг нь цэгцэрч, шүлгийн зохиомж, уран санаагаа эвсүүлж, өөрийгөө болоод бусдыгаа ирлэж яваа шүлэгч олон байна!
" Цадигт чимээ" -ийн гүйцэтгэх захирал Ч.Чимидцэрэн ч нөр их зүтгэлтэй нь харагдсан.Түүний нэгдүгээр ангийн найзууд буюу Архангай аймгийн Цэцэрлэг хотын нэгдүгээр 10 жилийн сургуулийн андууд нь ирээд баяр хүргэж буй нь ямар гэгээлэг байсан гээч! "Цадигт чимээ"-нээс цагийн чимээ авч баймаар юм байна.

Ж.Батсайхан

 

 

 

 

Холбоотой мэдээ