Таеквондагийн тамирчид Ховд аймгийг зорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/.Увс аймгийн “Бошигтын хишиг” харуул хамгаалалтын албаны дэргэдэх Таеквондагийн клубын тамирчид Ховд аймагт болох Олимпийн таеквондагийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр тус аймгийг зорилоо.
Тэмцээнд оролцохоор 15 тамирчин явсан бөгөөд бэлтгэлээ хангалттай базаасан гэж байв. Тус клуб нь Увс аймагт 2016 оны 9-р сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 5 сарын хугацаанд чамлахааргүй амжилт гаргасан байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт болсон бүсийн аварга шалгаруулах тэмцээн болон Улаанбаатар хотноо болсон Улсын авара шалгаруулах тэмцээнээс Таеквондагийн клубын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Энэхүү тэмцээн нь тус клубын тамирчдын хувьд гурав дахь удаагийн томоохон тулаан аж.
Б.Батхүү