Сар шинийн баярын үеэр 4 хүн зам тээврийн ослоор нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-10 23:49:05

Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн Хашаат суманд авто осол хоёр гарч хүний амь эрсджээ. Нэг осол нь тус сумын төвд, нөгөө нь Номгон багт улсын чанартай авто зам дээр гарсан байна.

Ослын шалтгаан нь хэт ядарсан үедээ жолоо барьж, үүрэглэн урсгал сөрсөн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хурд хэтрүүлсний улмаас гарсныг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

2017 он гарсаар эхний 2 сарын байдлаар зөвхөн гэмт хэрэг, ослын улмаас 7 хүн нас барсан гэж аймгийн статистикийн хэлтсээс мэдээлж байна.

Иймд тус аймгийн цагдаагийн газраас хөдөө болон хот хооронд явахдаа бүрэн тээврийн хэрэгсэлтэй явж байх, хэт ядарсан, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй гурав, зөрчлийн 10 дуудлага мэдээлэл ирж, захиргааны зөрчил гаргасан 61 хүнийг 1.233.000 төгрөгөөр торгосон байна.  

Б.Гэрэлт-Од

 

 

Холбоотой мэдээ