АН-ын дотоод сонгууль ирэх сарын 2-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-03-10 15:44:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын дотоод  сонгууль ирэх сарын 2-нд болно.

Тодруулбал, санал хураалтаар 21 аймаг, есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын удирдах байгууллага, намын хорооны гишүүдийг сонгох юм.

Анхан, дунд шатны намын дарга нар, удирдах байгууллагын гишүүдийг нийт гишүүдээс сонгосноор намд шинэчлэл ирнэ хэмээн АН-ын шинэ дарга зарласан. Гэтэл гишүүд нээлттэй биш, харин ч хаалттай буюу мөнгөний сонгууль болж байна хэмээн шүүмжилж байгаа аж.

Учир нэр дэвшигч нь 12 мянгаас 3 сая төгрөгийг дэнчин болгож өгөхөөр АН-ын удирдлагууд шийдвэрлэжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ