Аравдугаар сарын 21-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-10-21 09:38:32

10.00 цагт “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл СТӨ-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй нэгдсэн уулзалт хийнэ.

11.00 цагт МҮХАҮТ-ийн Хаш Эрдэнэ өргөөнд авто захуудыг нүүлгэх шийдвэртэй холбогдуулан НЗДТГд, НМХГ, НАЗГ, ШӨХТГ-ын удирдлагууд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийнэ. 

12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол инженерүүдийн зохион бүтээсэн байгальд ээлтэй автобусыг шугаманд гаргахгүй байгаа талаар Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, Экологбус компани мэдээлэл хийнэ.

12.00 цагт 1000 төгрөгийн хүч сайн үйлс аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 12-р хорооны иргэн өрх толгойлсон 3-16 насны 5 хүүхэдтэй Б.Баясгалангийн гэр бүлд иж бүрэн дөрвөн ханатай монгол гэр бэлэглэх үйл ажиллагаа болно. Утас: 99058271

12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Хөдөлмөрийн яамны байранд "Монгол ур чадвар-2015" тэмцээнд аман хүзүүдсэн шилдгүүдэд 1.5 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж гардуулна.

13.00 цагт Монгол туургатны боксын их наадам тун удахгүй Улаанбаатар хотод болох талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Корпорэйт зочид буудлын хурлын танхимд мэдээлэл хийнэ.

14.30 цагт “Хандлага, Боломж, Сорилт, Амжилт” хөдөлгөөний бэрхшээлтэй буюу тархины саатай хүүхэд залуусын гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан уулзалт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд байрлах Америкийн соёл мэдээллийн төвд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт "Г" танхим Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээлэл хийнэ

14.00 цагт “А” танхимдТөсвийн байнгын хороо хуралдана

Холбоотой мэдээ