Англи хэлний таван багш Энэтхэг улсад суралцахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-09 13:49:34

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд англи хэлний таван багшийг Энэтхэг улсад сургахаар боллоо.

Тус аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх “Бид хамтдаа” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Түүний нэг  “Зөгийн үүр” хөтөлбөр нь иргэд, төрийн албан хаагчдыг гадаадад суралцуулан эргээд орон нутагтаа гурваас доошгүй жил үр бүтээлтэй ажиллах ёстой юм. "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ажлуудын эхлэл болгож Даланзадгад, Цогтцэций сумдын сургуулийн англи хэлний таван багшийг Энэтхэг улсад 6 сарын хугацаатай суралцуулахаар боллоо. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, БСУГ-ын дарга Г.Бат-Эрдэнэ нар өнөөдөр дээрх багш нартай гэрээ байгуулж, батламжийг гардууллаа.

Энэтхэг улсад суралцах багш нарын замын зардал, сургалтын төлбөрийг 100 хувь аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцах бөгөөд суралцах хугацаанд багш нарын цалинг бүрэн тооцож олгохоор болсон байна.

 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ