600 орчим сурах бичгийг үйлдвэрийн үнээр борлуулж байна

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 19:07:52

Төв аймгийн Зуунмод сумын сурагчид 13 төрлийн 600 орчим ном,сурах бичгийг үйлдвэрийн үнээр худалдан авч байна.

Аймгийн Нийтийн номын сан  “Номын баяр”ын хүрээнд зохиож буй уг ажилд “Соёмбо” принтинг, “Бит”пресс хэвлэлийн үйлдвэр хамтарч монгол бичиг, орос, англи хэл, физик, технологи гэх мэт 13 төрлийн номыг 1600-3400 төгрөгөөр борлуулж байгаа юм.

Сурагчид дэлгүүрийн лангуу дээрх  6000-8000 төгрөгийн өндөр өртөгтэй сурах бичиг авахаас илүүтэй үзэсгэлэн худалдаанд дэлгэгдсэн хямд, найдвартай бүтээгдэхүүн авахыг илүүд үзэж, олноор үйлчлүүлж байна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ