ОБЕГ Монгол түмэндээ мэндчилгээ илгээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-25 14:53:52

Дэлхийд ганцхан монгол түмний сар шинийн баяраар Монголчууд бид өтгөс буурлаа хүндэтгэн дээдэлж, билэгтэй үгсийг хэлэлцэн, буянтай үйлсийг бүтээж, өлзий буянаа хурайлан гэр бүл, үр садан, түмэн олноороо аз хийморьтой, өөдрөг сайхан, өнгөтэй өөдтэй байхыг билгэддэг билээ.

 Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, нийт бие бүрэлдэхүүн, албан  хаагчдын хувьд ч золгон ирж буй гал тахиа жилдээ хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо биелүүлэн улс орныхоо амгалан тайван амьдрал, ард иргэдийнхээ эрүүл, аюул осолгүй, эрсдэлгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Угтан золгож буй тахиа жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин байж монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ирэх жилийн өнгөө засч, шинэ оныг сайхан угтаж эрүүл энх, саруул сайхан, эрч дүүрэн сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Албан хаагч та бүхэн сар шинийн баяраар албаны бэлтгэл, бэлэн байдлыг алдагдуулалгүй, уламжлалт түүх уламжлал, ёс жаягийг баримтлан сайхан шинэлэхийг хүсье.

Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй! гэж ОБЕГ-аас олон түмэндээ цагаан сарын мэндчилгээ илгээж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ