Хоймор нутгаас аймгийн аварга малчин 63 тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-20 13:11:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн малчин түмэн өнгөрсөн жил мал сүргээ 5 төрөл дээр өсгөн үржүүлж улсад мал сүргийн тоо толгойгоор хоёрт орсон билээ. Сар шинийн босгон дээр аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хөдөлмөрч шилдэг малчдаа шалгарууллаа.

Энэ үеэр хоймор нутгаас аймгийн аварга малчин 63, хошой аварга малчин 4, аварга тариаланч 6, аварга саальчин 3, мянгат малчин 204 шалгарлаа.

Шидгүүдийг тодруулахдаа сум орон нутагтаа ажлын байрыг нэмэгдүүлсэн, иргэдийг малжуулсан,  мал сүргээ тогтвортой өсгөсөн, мэргэжлийн болон төрийн байгууллагуудтай хамтарч ажилласан зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзсэн байна. Аваргуудын шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд сар шинээс өмнө малчны хотонд очиж гардуулах ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ