Сүү, цагаан идээ хамгийн их эрэлттэй байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-20 01:45:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хөвсгөл аймаг дахь салбар танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөвсгөл цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа  амжилттай болж өндөрлөв.

Үзэсгэлэн худалдаанд сумын малчид, үйлдвэрлэгчид болон аж ахуй нэгж, байгууллагууд сүү, цагаан идээ, тавгийн ул боов, монгол дээл, гутал, цүнх, хэтэвч, бүс, малгай зэрэг эх орны бараа бүтээгдэхүүнүүд өргөн сонголттойгоор худалдаалагдсан бөгөөд хамгийн их эрэлттэй нь сүү, цагаан идээ байна гэдгийг оролцогчид хэлж байв. Тухайлбал нэг килограмм сүү 2000 төгрөг байсан боловч эхний өдрөө борлуулагдаж дууссан байна. Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хөвсгөл аймаг дахь салбар танхимаас сар шинийн баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжин орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авах уриалгыг дарга Ж.Сарангэрэл иргэддээ хандан хэлж байлаа.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 60 гаруй аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн 20 орчим сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон бөгөөд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр буюу үйлдвэрийн үнээр худалдсан, ашиг орлого ихтэй цаг үеэ олсон иргэдийн сэтгэлд хүрсэн үзэсгэлэн худалдаа боллоо гэдгийг оролцогчид хэлж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ