“Дүдү" машинаа хүүхдүүд өөрсдөө хийдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-18 13:17:04

Дархан-Уул аймагт 12 дахь жилдээ зохион байгуулагдсан “Дүдү” машины аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 200 гаруй сурагч оролцов.

Дархан сумын есдүгээр сургуулийн нэрэмжит "Дүдү" машины энэ удаагийн уралдааныг Дархан сумын ЗДТГ дэмжиж ивээн тэтгэсэн байна. Анх цөөн хүүхэд оролцдог байсан бол тэмцээний цар хүрээ, ач холбогдол жил ирэх бүр өсөн нэмэгдэж оролцогчдын тоо эрс өсчээ. Дүдү машиныг хүүхдүүд өөрсдөө зохион бүтээдэг учраас бүтээлч сэтгэлгээгээ нэмэгдүүлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойн гадна байгалийн ухааны хичээлүүддээ илүү дур сонирхолтой болж тухайн хичээлүүдээ өөр хооронд нь уялдаа холбоотойгоор гүнзгий судлан ойлгож чадах чадвар нэмэгддэг гэж сурагчид ярив.

Нас насны ангилалд шагналт байрт шалгарсан хүүхэд багачуудад Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал шагнал гардуулж цаашдын уралдаан тэмцээн, хичээл сурлагад нь амжилт хүслээ.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ