Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 1,6 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-15 19:27:17

2017 онд Дорнод аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 1,6 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжинэ.

Өнгөрсөн жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 1 тэрбум 25 сая төгрөгийн төсөв хувиарласнаас 677 сая төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжсэн юм. Ингэхдээ малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийтийг хамарсан төсөл хөтөлбөрүүдэд голлон анхаарсан байна. Тэгвэл дээрх ажлын үр дүнг өнөөдөр хэлэлцэн судалгаа дүгнэлт хийж, алдаа оноогоо тодорхой болгосноор энэ жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг аймаг орон нутгийн онцлог, иргэдийн санаа бодолд тулгуурлан хэрэгжүүлнэ гэж Дорнод аймгийн ХХҮГ-ын дарга Н.Мөнхгэрэл ярив. Тус аймгийн хувьд зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, уул уурхай тодорхой түвшинд хөгжсөн гээд харгалзаж үзэх онцлог давуу талууд бий.

Дорнод аймаг 2017 оныг Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх жил болгон зарлаад байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнээр олон хүн түр ажлын байраар хангагддаг гэсэн судалгаа ч бий. Тиймээс түр ажлын байр гэхээс илүүтэй иргэд, айл өрхийг ажилтай орлоготой болгоход бодлоготойгоор анхаарах юм байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ