Тэрхийн цагаан нууранд осолдсон атомашиныг татан гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-15 15:59:36

Архангай аймгийн Тэрхийн цагаан нууранд живсэн суудлын автомашиныг Онцгой байдлын газрын ЭХАС-ын 12 албан хаагч 3 хоног ажиллаж байж  гаргаж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр Grand- Mark-2 автомашинтай 3 иргэн явж байгаад мөс цөмөрч, хоёр нь амиа алдсан хэрэг 2016 оны 12 дугаар сарын 17-нд гарсан. Тухайн үед хоёр иргэний цогцсыг Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид нуурын усанд шумбалт хийн түргэн шуурхай гаргаж хууль хяналтын байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгсөн.  

Харин нууранд живсэн автомашин нь нуурын эргээс 1000 метрийн зайд, 6 метрийн гүнд, мөн нуурын мөс нимгэн, сайтар хөлдөөгүй байсан учраас автомашиныг гаргаж авч чадаагүй байсан юм.

Б.Гэрэлт-Од

 

 

 

Холбоотой мэдээ