Хоёрдугаар сарын 14-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-02-14 09:05:52

09.00 цагт МҮХАҮТ-д Монгол, Дорнод Сибирийн бизнес эрхлэгчдийн уулзалт болно.

09.00 цагт “Танан” төвд “Сав газрын захиргаадын хамтын оролцоотой менежмент, анхаарах асуудал” сэдэвт семинар болно. Утас 91919368

09.00 цагт Шинээр байуулагдаж буй “Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо”-ноос Берлин бургерийн байранд мэдээлэл хийнэ. Утас. 99235150

10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд “Монголын мастеруудын биеийн тамир, спортын чуулга уулзалт” болно.

10.00 цагт ХЗДХЯ-нд тус яам Азийн сантай Ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

10.30 цагт ГХЯ-нд сар бүр зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” хэвлэлийн хурал болно.

11.00 цагт Монголбанкинд Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас 2017 оны нэгдүгээр сарын орон сууцны үнийн индексийг зарлана.

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд “Монгол Тулгатан” ТББ-аас "Үндэсний үйлдвэрлэлийг дэмжицгээе" сэдвээр мэдээлэл хийнэ.

14.00 цагт МХЕГ-т Хүнсний томоохон бөөний төв, зах, агуулах, дэлгүүрийн удирдлагуудын уулзалт хэлэлцүүлэг болно. 

Төрийн ордонд

11.00 цагт "Жанжин Д.Сүхбаатар" танхимд УИХ-ын Төсвийн байнгын хороо хороо 2016 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.

11.30 цагт "Жанжин Д.Сүхбаатар" танхимд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.

12.00 цагт "Жанжин Сүхбаатар" танхимд УИХ дахь МАН-ын бүлэг намрын ээлжит чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ