Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж уншлагын танхим нээв

Орон нутагт | Дорнод
dornod@montsame.mn
2017-02-10 18:09:29

Төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн Төв номын сан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж уншлагын танхим нээв.

Танхимыг тохижуулахад аймгийн Засаг даргын нөөцийн сангаас 5,5 сая төгрөгийн төсөв гаргасан байна. Цахим номын сан буюу сонсдог ном, баррель үсгийн программ, 00-ын өрөө гэхчлэн хөгжлийн болон харааны бэрхшээлтэй иргэдийг тохь тухтай орчинд үйлчлүүлэхэд нь ихэд анхаарчээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гэрээр ном хүргэж өгөх” үйлчилгээг удахгүй гаргахаар төлөвлөж байгаа гэж Төв номын сангийн захирал Ж.Цагаан ярив.

Б.Туяа

Холбоотой мэдээ