УИХ дахь АН-ын бүлэг “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахаар товлосон байна.
Хуралдаанаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" дэх ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг "Монгол зэс" корпораци худалдаж авсан үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг хэлэлцэх аж. Ажлын хэсгээс "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг "Монгол зэс"-д худалдсан нь Төрийн өмчийн тухай, Олон улсын гэрээний тухай зэрэг хуулийг зөрчсөн хэмээн үзэж, төрийн эзэмшилд авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Харин АН-ын бүлгээс зөвхөн 49 хувь бус төрийн эзэмшлийн 51 хувьд ч мөн шалгалт хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм.
Ч.Ариунболд