Долоон настай О.Нандин охин Олон улсын наадмаас алтан медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-09 17:27:44

Испанийн Уэска хотод өнгөрсөн сарын 23-29-нд болсон “Сьюдад-де-Уэска” /”Ciudad de Huesca”/ Олон улсын төгөлдөр хуурчдын наадамд Монгол Улсын ХБК болон Хүүхдийн ордны авьяаслаг сурагчид амжилттай оролцжээ.

Тус тэмцээнд С.Саянцэцэг багшийн удирдлага дор оролцсон долоон настай О.Нандин охин 13 хүртэлх насны ангилалд нэгдүгээр байр эзэлж, алтан медаль хүртсэн байна. Түүний хувьд насны ангилал ахиж тус тэмцээнд оролцсон бөгөөд 2015 онд 13 хүртэлх насны ангилалд алтан медаль хүртэж байжээ.

Хоёрдугаар байрыг “Хобби” сургуулийн сурагч Э.Цогт, гуравдугаар байрыг “Сант” сургуулийн сурагч Г.Энхцэцэг нар тус тус эзэлжээ.

Түүнчлэн зургаан настай Д.Энэрэлт 9 хүртэлх насны ангилалд 1-р байр, ХБК-ийн 11 дүгээр ангийн сурагч, 17 настай н.Бат-Амар 17 хүртэлх насны ангилалд 3-р байр эзэлсэн байна.

1999 оноос хойш 12 дахь жилдээ болж буй энэхүү наадамд Япон, Хятад, БНСУ, Канад, Польш, ОХУ, Итали, Испани болон Монгол зэрэг 10 гаруй орны залуу авьяастнууд авьяас чадвараа сорьжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ