25 дахь удаагийн “Азийн хаалга 2015” үзэсгэлэн нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-19 16:46:05

 МҮХАҮТ, ОХУ-ын “Бизнес контакт” компанитай  хамтран энэ сарын 20-22-ны өдөр олон улсын “Азийн хаалга 2015” Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн бизнес форумыг зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Новосибирск, Красноярск, Омск, Эрхүү муж, Ангарск, Братск, Иваново, Алексеевка хотууд, Алтайн хязгаарын Барнаул, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад, Украин улсын аж ахуйн нэгжүүд оролцох аж.

МҮХАҮТ, ОХУ-ын Эрхүү хотын “Бизнес-Контакт” ХХК-тай хамтран “Ворота в Азию-2015” үзэсгэлэнг 25 дахь жилдээ  зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форумаар “Орос-Монгол-бизнесийн шинэ хөгжил” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөх аж.  Оросын талаас хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч, гоёл чимэглэл, хүнсний салбарынхан оролцохоор хүрэлцэн иржээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ