“Хүрэн цоохор морьтой Хүдэр мөнгөн тэвнэ” тууль хайлна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-09 10:53:00

“Хүрэн цоохор морьтой Хүдэр мөнгөн тэвнэ” туулийг маргааш Богд хааны ордон музейн Хаан туульсын өргөөнд хайлна.

Энэхүү туулийг Монгол Улсын Төрийн шагналт, туульч Б.Авирмэдийн хүү, Жилкерийн удмын ес дэхь үеийн туульч А.Балдандорж хайлах юм.

Богд хааны ордон музей жил бүр өвлийн сард соёлын биет бус өвийг хамгаалах, баримтжуулах, сурталчлан таниулах ажлын хүрээнд Хаан туульсын өргөөнөө монгол тууль хайлдаг уламжлалтай. Уг өргөөнд өмнөх жилүүдэд "Аргил цагаан өвгөн", "Наранхүү хаан", "Долоон настай довон хар бөх", "Зураг шаргал морьтой Зул алдар хаан" зэрэг туулийг бүрэн эхээр нь хайлж, олон нийтийн хүртээл болгосон юм.

Туулийг 18-23 цаг хүртэл хйалах бөгөөд үнэ төлбөргүй зохион байгуулна.

Ж.Болор

Холбоотой мэдээ