“Амьд” уран зургийн үзэсгэлэн нээгдлээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-02-08 15:03:14

МУЭ-ийн Үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 6-нд Монголын реалист зураач Х.Баярын “Монголын үнэртэй салхи” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэ нь зураачийн анхны бие даасан үзэсгэлэн  бөгөөд нийт 30 гаруй бүтээл тавигджээ.  Х.Баяр үзэсгэлэнгээ хапперреалист хэмээн нэрлэж байгаа юм. Энэ нь бодит ахуйн дүрслэл буюу реалист урлагийг шинэ түвшинд илүү амьдчилан үзүүлснээрээ онцлог бөгөөд “амьд уран зураг” гэх шинэ төрлийн эхлэл болж байна. Реалистууд аливаа зүйлийг бодит ахуйд оршин буй хэвээр нь дүрслэхийг чухалчилдаг бол зураач Х.Баярын бүтээлүүд өнгөний хувьд хийсвэрлэлийг нэмж өгчээ. Тухайлбал “Зураач” хэмээх бүтээлдээ тэрээр өөрийн хөргийг реалист хэв шинжээр илэрхийлсэн атлаа хэрээг тагтаа болгон хувиргаж буй зураачийн уран бүтээлч сэтгэлгээг зурж буй зурган дээрээ дүрсэлсэн нь ихээхэн сонирхолтой. Үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.

Холбоотой мэдээ