“Хатгамлах урлагийн гайхамшиг” үзэсгэлэн
ВИДЕО МЭДЭЭБогд хааны музейд нээгдсэн “Хатгамлах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнд Монголын сүүлчийн хаан Жавзандамба хутагт, түүний хатан Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, хөөрөгний даалин тавигдлаа.
XX зууны эхэн үед Богдын ордны шилдэг урчуудын урласан хатны маргад шигтгээтэй тоорцог, тамхины хавтага, манан тээгтэй аяганы хавтага, Богд хааны сувдан хээтэй хантааз, магнаг торгон ѐст дээл сэлт нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байлаа.
Нүүдэлчдийн соѐлын өв болсон уран хатгамал, зээгт наамал, сүлжмэл урлалын сан хөмрөг дэх ховор нандин үзмэрүүд болон өнөө цагийн 50 гаруй уран хатгамалчийн 200 гаруй бүтээлийг энэхүү үзэсгэлэнд дэлгэжээ. Монгол улс хөөрөгний даалин урлалыг ЮНЕСКО-гийн биет бус соѐлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр 2010 онд материалаа явуулсан байна. Энэхүү үйл явдалд зориулж Богд хааны эдэлж хэрэглэж байсан уран нарийн хийцтэй даалингийн эх загварыг дуурайлган, дөрөв дахин томсгосон хэмжээээр буюу 225 см урттай 88 см өргөн даалинг шинээр урлахаар болжээ. Энэхүү бүтээлийг энэ өдөр албан ѐсоор эхлүүлж уран хатгамалчдын төлөөлөл анхны учгийг хатгав. Хүндэтгэлийн даалинг хүр хорхойн утсаар нэхсэн хамгийн тансаг торго, дээд зэргийн пүүсүүгээр шилдэг хатгамалчид зургаан сарын хугацаанд хамтарч урлах юм байна