"Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний тэргүүнээр Эрчим хүний сайд П.Ганхүүг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-31 23:14:25

"Хөвсгөлийн хүчтэн" бөхийн дэвжээний 10 жилийн ойн хүрээнд дэвжээний хурлыг зохион байгуулж тэргүүнээр 3 аваргын нутаг Цагаан-Үүр сумын уугуул Эрчим хүчний сайд П.Ганхүүг сонголоо.

Энэ үеэр дэвжээний дүрэмд зарим нэгэн өөрчлөлт оруулж бөхчүүд дэвжээтэй хариуцлагын гэрээ байгуулж ажиллахаар боллоо. Мөн цас ихтэй өвөлжилт хүндэрсэн сумуудад туслах зорилгоор дэвжээний бөхчүүдээс хандивлаж буй 5 сая төгрөгийг улсын харцага Г.Элбэг, улсын харцага  Г.Ганхуяг нар аймгийн засаг дарга Л.Ганболдод гардуулан өглөө. Тус дэвжээний 10 жилийн ойн хүрээнд бөхийн барилдааныг өсвөрийн, сумын заануудын, улс аймгийн алдар цолтой бөхийн барилдаан гэсэн 3 ангилалд зохион байгуулав. Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж улсын начин Б.Ганхуяг үзүүрлэн улсын начин Б.Баянмөнх улсын начин  А.Батмөнх нар шөвгөрчээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ