Түрэгийн үеийн тахилын байгууламж, булшийг ухаж төнхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-30 19:07:11

Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт байдаг Түрэгийн үеийн тахилын байгууламж, булшийг сүүлийн үед ухаж төнхсөн хэрэг гарч байна.

Одоогоор эзэн холбогдогч нь тодорхойгүй байгаа бөгөөд сумын ЗДТГ-аас холбогдох байгууллагуудад хандан шалгуулж эхлээд байна. 2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас түүх, соёлын дурсгалт зүйлсийн үзлэг тооллогыг улс орон даяар анхлан зохион байгуулсан байна. Энэ үеэр Увс аймгийн хэмжээнд 465 цэг дээрх 2078 дурсгалыг тооллогод хамруулжээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд хүн хөшөө 163, буган хөшөө 33, хадны сүг зураг 77, хиргисүүр 1334, булш 275, түрэгийн үеийн дурсгалт зүйл 161-ийг тус тус тоолж улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулсан байна. Энэ тооллогоор улсын хамгаалалтанд 10, аймгийн хамгаалалтанд 5 ширхэг дурсгалыг авчээ.

Өлгий сумын хувьд 14 цэг дээрх 55 дурсгалыг тоолсон бөгөөд ихэнхдээ Түрэгийн үеийн тахилын байгууламж, булш байжээ. Шунхайн сэдлээр болон санамсар болгоомжгүй байдлаар түүх соёлын дурсгалт газрыг ухаж төнхвөл эрүүгийн хариуцлага тооцдог байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ