Францын шигшээ 6 дахь удаагаа гандболын дэлхийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-01-30 10:51:21

МОСКВА./TASS/. Франц улсын гандболын эрэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ-ий шувтаргын тоглолтод 33:26 харьцаагаар Норвегийн багийг хожсоноор дэлхийн аварга цолыг хүртлээ.

Бямба гарагт болсон хүрэл медалийн төлөөх тоглолтод Словенийн шигшээ баг хорватчуудыг 31:30 харьцаагаар хожсон байна. ОХУ-ын баг 1/8-ийн тоглолтод Словенийн шигшээд 26:32-оор хожигдсоноор 12 дугаар байр эзэллээ.

Францын шигшээ баг хоёрдахь удаагаа дараалан, нийтдээ 6 удаа дэлхийн аварга болсон байна. Францчууд 2008 болон 2012 онд Олимпын аварга, 2006, 2010, 2014 онд Европын тивийн аваргаар шалгарч байв.

Эрэгтэй гандболчдын ДАШТ анх 1938 онд Германд болж, талбайн эзэд аваргалж байжээ. 1982 онд ЗХУ-ын шигшээ баг аварга болж байсан бол 1993 болон 1997 онд Оросын баг ДАШТ-нд түрүүлж байв. Оросын гандболчид 1999 онд шувтаргын тоглолтод Шведийн багт хожигдсоноос хойш ДАШТ-ий медаль хүртээгүй юм.

Гандболын дараагийн ДАШТ 2019 онд Дани болон Германд болно.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ