Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-30 08:55:44

Хууль, тогтоолын төслийг чуулган болон байнгын хороодын хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын есөн ажлын хэсэг өнөөдөр хуралдана.

Тухайлбал, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг 12.00 цагт хуралдана. Мөн Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдах юм. Түүнчлэн  Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Гамшгаас хамгаалах тухай, Хог хаягдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, болон Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсгүүд Төрийн ордонд хуралдана.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ