АН-ын даргын сонгуульд 85 мянган гишүүн санал өгч 70 хувийн ирцтэй оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-01-30 00:36:53

Ардчилсан намын даргыг сонгох сонгууль өнөөдөр 10-22 цагийн хооронд орон даяар болж өнгөрлөө. 

Тус нам өнгөрсөн сарын 6-7-ны өдөр 180 мянган гишүүний төлөөлөл болсон 1210 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр VI их хурлаа амжилттай зохион байгуулсан. Уг хурлаас бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсон бөгөөд намын даргын сунгаанд Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Ж.Батзандан нар оролцсон юм.

Өнөөдөр тэдгээр нэр дэвшигчийн төлөө АН-ын шинэчилсэн бүртгэлд хамарсан 120 мянган гишүүн 361 хэсгийн хороон дээр санал өглөө. Сонгуулийн дүнгийн талаар албан ёсоор зохион байгуулах комиссоос 12 цагийн үед мэдээлэл хийв. Тус комиссоос эхний ээлжинд ирцийн талаар мэдээлэл өгөхөд: 

1. Архангай аймаг - 70,14

2. Булган - 71,86

3. Баян-Өлгий - 65,16

4.Баянхонгор - 77,96

5.Говь-Алтай - 70,28

6.Говьсүмбэр - 82,87

7.Дархан-Уул - 74,24

8.Дорноговь - 67,76

9.Дундговь - 77,60

10.Дорнод - 68,20

11.Завхан - 69,90

12.Ховд - 73,90

13.Орхон - 57,60

14.Өмнөговь - 72,60

15.Өвөрхангай - 65,23

16.Хэнтий - 63,95

17.Хөвсгөл - 71,16

18.Сэлэнгэ - 77,90

19.Сүхбаатар - 67,18

20.Увс - 68,90

21.Төв -76,52

Улаанбаатарын дүүргүүд:

1.Баянгол - 72,90

2.Багануур - 80,03

3.Баянзүрх - 72,97

4.Чингэлтэй - 75,16

5.Сонгинохайрхан - 70,29

6.Хан-Уул - 66,69

7.Налайх - 69, 68

8.Баганхангай - 91,62

9.Сүхбаатар - 82,85

Нийт дүнгээр нь авч үзвэл, улсын дунджаар 85392 хүн саналаа өгч 70.75 хувийн ирцтэй сонгууль болжээ. Одоогоор сумдууд аймгийн салбар хороонд дүнгээ хүргүүлж буй. Улмаар  аймаг, дүүргийн түвшинд онооны системээр нэгтгэнэ. Нийт 8350 оноо байгаа ба нэр дэвшигчид хэр олон оноо авснаар ялагчийг тодруулах гэнэ. Ардчилсан намын даргын сонгуулийн дүн шөнөдөө багтаж гаргахаар ажиллаж байгаа бөгөөд Налайх, Багахангай, Дундговь аймгийн дүн ирсэн байгааг комиссын зүгээс мэдээллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ