Ямааны шулсан мах эрэлт ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-26 01:53:21

Завхан аймагт  өнөөдөр махны лангуун дээр баншны гол бүтээгдэхүүн болох ямааны мах 1 кг нь 3500-4000 төгрөг хүрчээ. Харин адууны мах 1 кг нь 3000, үхрийн мах 1кг нь 3500-3700, хонины мах 1кг нь 4000 төгрөгөөр зарагдаж байна.

Худалдаачдын хэлснээр Завханчууд ихэвчлэн үхрийн махыг худалдаж авдаг бөгөөд хонины мах нэг их зарагддаггүй байна. Харин хонины махыг кг-аар нь биш гулуузаар нь их худалдаж авдаг гэлээ. Цагаан сартай холбоотойгоор ямааны шулсан цул мах эрэлт ихтэй гүйлгээ сайтай байгаа юм байна.

Завхан аймагт нэгдсэн хоёр зах үйл ажиллагаа явуулдагаас мах сүүний чиглэлээр дагнасан зах байдаггүй байна. Өнөөдөр аймгийн хэмжээнд махны худалдаа эрхэлдэг 30 гаруй лангуу түрээслэгч байдаг. Тэдний хэлснээр махны үнийг махны худалдаачид биш, харин малчид өөрсдөө хөөрөгддөг. Өндөр үнэтэй малаа борлуулдаг. Олдоц ховор, малчид өөрсдийн гар дээрээс гудамжинд зогсоод худалдаа хийж байгаад аймаг хяналт тавихгүй байна хэмээлээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ