Сумын цол олгох тойргийн барилдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-25 15:02:33

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын нэрэмжит сумын цол олгох залуу бөхчүүдийн барилдаан өнөөдөр эхэллээ.

Энэхүү барилдаанд 19 сум болон ОХУ-ын Тува улсаас бөхчүүд ирж оролцож байна. Нийтдээ 76 бөх дөрвөн зоонд хуваагдан тойргоор барилдаж байгаа бөгөөд өрсөлдөөн ихтэй, гал гарсан барилдаанууд олон болж байна. Тойргийн барилдаанд тэргүүлсэн бөхчүүдэд Улаангом сумын заан, начин, харцага цолыг олгох аж. Залуу бөхчүүдийн ур чадварыг сайжруулах, дэмжих, урам өгөх зорилготой уг барилдааныг Улаангом сумны ЗДТГ-аас аймгийн Бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж байна.

Маргааш Увс аймгийн Тэс сумын харъяат, аймгийн арлсан Г.Гомбожавын нэрэмжит 64 бөхийн барилдааныг хаалтын арга хэмжээ болгон зохион байгуулах аж. Улаангом сумын цол олгох барилдааныг жил бүр уламжлал болгон явуулах бөгөөд өнгөрсөн жилийн барилдаанд 80 гаруй залуучууд зодоглож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна.

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ